Бусад улстай харьцуулахад төрийн албанд их төсөв хуваарилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төсвийн зарцуулалтын 46 хувийг төрийн албанд хуваарилж байна.
Энэ статистикийг дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өндөр байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа ба
Хөгжлийн байгууллагын Бизнес эрхлэлт, ЖДҮ, бүс нутаг хотуудын төвийн бодлогын
шинжээч Кортеней Уилер “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй
засаглал” үндэсний зөвлөгөөнд онлайнаар оролцох үеэрээ онцлов. Иймд төсвийн зарцуулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж,
бүх талын оролцоог хангаж чадаж байгаа эсэхийг харж үзэх нь чухал байгааг хэлж байв.
Түүнчлэн, Монгол Улсын хувьд төсвөөс татаас, хөнгөлөлт олгох болон татварын орлого, үл хөдлөх хөрөнгөд ногдуулж буй татвар нь ч бүс нутаг, дэлхийн дундажтай харьцуулахад өндөр байгаа аж.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн
орлогыг 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 37.6 хувь байхаар тооцжээ.