Хүүхдүүд гэнэтийн осол гэмтэлд их өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-12 11:37:05

Увс аймгийн 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 50 гаруй хувийг гэнэтийн осол гэмтэл эзлэж байна.

Он гарсаар 45 хүүхэд гэнэтийн осол гэмтлийн улмаас амь насаа алджээ. Тухайлбал, халуун тогоонд түлэгдэх, гол нууранд шивэх, автомашины осолд орох зэрэг шалтгааны улмаас хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан байна. Иймд аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас нийт эцэг эхчүүдэд хандсан сэрэмжүүлэг хүргэж, хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насанд анхаарч, гэнэтийн осол гэмтэлд өртүүлэхгүй байхыг санууллаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ