СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд +30 градус давж хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд +30 хэм
давж халах тул наршихаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Өнөөдрийн
20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар цэлмэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29....+34 градус дулаан
байна.
Сүхбаатар хот орчмоор цэлмэг.
Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур
шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.
6 дугаар сарын 11-15-ныг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14-нд ихэнх сумын
нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд
баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +12...+17 градус,
өдөртөө +29...+34 градус дулаан байна.