Архангайн зүүн хэсэг, Булганы нутгаар өнөө шөнө бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-06-13 16:37:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Архангайн зүүн хэсэг, Булганы нутгаар өнөө шөнө ахиухан хэмжээний бороо орно.


Говь болон зүүн аймгуудын нутгаар өнөө маргаашдаа 30 хэм давж халж, төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


2023 оны 6 дугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2+7 градус, өдөртөө +15+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16+21 градус, өдөртөө +32+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Монголын тал нутгаар шөнөдөө +13+18 градус, өдөртөө +28+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8+13 градус, өдөртөө +21+26 градус дулаан байна.

Холбоотой мэдээ