Т.Намнан: ШУТИС хоёр сэтгүүлийг олон улсын мэдлэгийн санд багтаасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-16 17:27:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯШУТИС хамтран зохион байгуулж буй "Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл-2023" олон улсын хурал өнөөдөр эхэллээ.

 

Хуралд гадаадын 10 орны 33, дотоодын 30 гаруй байгууллагын 150 илтгэгч оролцож байна. Энэхүү хурлыг зохион байгуулснаар эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг олон нийтэд таниулах, туршлага солилцох, хамтарсан судалгааны бүтээл хийх, суурь шинжлэх ухааныг инженер, технологийн салбар хэрэглээнд оруулах, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэж эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой.

 

ШУТИС-ийн захирал Т.Намнан хэлэхдээ, “Монгол Улсад шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшил, түүнд хийж буй судалгаа боловсруулалтын үр дүнг дэлхий дахинд таниулах,  хамтран шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт хийгдэж буй судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрхэн шийдэж болох талаар  бодитой асуудлын гарц шийдлийг олоход энэхүү хурал чиглэж байна. Мөн хуралд “Монгол алт”, “МАК”, “Эрдэнэс таван толгой түлш”  зэрэг компани ивээн тэтгэж хамтран оролцож буй нь сайшаалтай. Компаниуд технологийн тулгарсан асуудлыг монголд тухайн технологийг нутагшуулахад дэлхийн шилдэг эрдэмтдийг хэрхэн оролцуулж, хамтран ажиллах талаар ярилцаж байна. Энэ удаагийн хурал математик, физик, хими инженерчлэлийн чиглэлээр хэлэлцэж байна. ШУТИС өнгөрсөн хугацаанд хоёр сэтгүүлийг олон улсын мэдлэгийн санд багтааж чадсан. Энэ нь Монгол Улсын технологийн салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон улсад танилцах боломж бүрдэж байна” гэв.

 

Тус хурал маргааш үргэлжилнэ.






Холбоотой мэдээ