ГОВЬ-АЛТАЙ: Дөрвөн сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-19 14:14:07

Есөнбулаг /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд монгол хэл, нийгэм, биологийн хичээлээр дөрвөн сурагч 800 оноо авсан байна.


Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч О.Энхмэнд, Халиун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч А.Сарангэрэл нар нийгмийн тухай мэдлэг хичээлээр, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Н.Энхжин биологийн хичээлээр, Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б:Булган-Эрдэнэ монгол хэлний хичээлээр тус тус 800 оноо авчээ.  


Говь-Алтай аймагт 702 гаруй шалгуулагч 10 хичээлээр давхардсан тоогоор 2052, өөрөөр хэлбэл нэг хүүхэд дунджаар гурван хичээл сонгон элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Математикийн хичээрээр 385, монгол хэлний хичээлээр 375, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 424, англи хэл 354, орос хэл 13, газарзүй 18, физик 153, биологи 158, хими 151, монголын түүх хичээлээр 21 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. 


Холбоотой мэдээ