Улаанбаатарт 19-21 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-09-13 07:38:11

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ