Өдөрт дунджаар 2300-2400 жуулчин ирж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-23 17:06:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас мэдээлснээр энэ оны 6 дугаар сарын 20-нд манай улс 2318 жуулчин, 6 дугаар сарын 23-нд 2412 жуулчин хүлээн авчээ.


Оны эхнээс өнөөдрийг хүртэл нийт 228.929 жуулчин Монголд зочлоод байна. Энэ нь жуулчдын тоо 78.49 хувиар нэмэгдсэн тоо аж. Өдөрт дунжаар 2300-2400 жуулчин ирж байгаа нь 57.89 хувийн үзүүлэлт юм. 


Холбоотой мэдээ