ӨВӨРХАНГАЙ: Долоон аймгийн 62 суманд эрчим хүч тасраад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-26 07:51:34

Арвайхээр /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВ-ын Хархорин-А,В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур унасны улмаас Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь 7 аймгийн 62 сумын цахилгаан тасраад байна.


Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буун хүчтэй салхи шуурганы улмаас цахилгааны тулгуур шонгууд унасан байна.


ЦДАШ-ын засварын ажилд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас 120 гаруй хүн, 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байгаа ба сэргээн босголтын ажиллагаанд наад тал нь 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. 


Өвөрхангай аймгаас 6 тээврийн хэрэгсэл, 30 гаруй хүнтэй аваарын бригад өчигдөр 18.00 цагт хөдөлсөн байна. 

Холбоотой мэдээ