“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-13 13:05:55

Тариаланчдын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжиж зорилго бүхий “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 14-20-нд “Мишээл экспо” төвд болно.

Тус арга хэмжээний үеэр “Эх орны эрүүл сүү” өдөрлөг, “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” нь зэрэг өдөрлөгүүд болох юм.

Иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах, дотоодын тариаланчдааа дэмжих зорилгоор НЗДТГ, ХХААХҮЯ хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд дээрх үзэсгэлэн хуралдааг зохион байгуулж байгаа юм. Мөн өнгөрсөн сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл “Алтан намар” өргөтгөсөн худалдааг нийслэлийн хүн ам олноор суурьшсан хорооллуудын 43 байршил, 434 цэгт зохион байгуулах болсон. Одоогоор 38 байршлын 370 цэгийн үйл ажиллагаа жигдрэн ажиллаж байгаа аж. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргийн нийт 240 ногоочин, 6 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл хөтөлбөр оролцож байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ