ДОРНОГОВЬ: Хамарын хийд рүү зорчих замыг засварлах ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болсон Хамарын хийд рүү зорчих зам эвдрээд тодорхой хугацааг аваад байна.
Улсын чанартай тус замыг сэргээн засварлах ажлыг зургаадугаар сарын 26-наас эхлэн аймгийн авто зам засвар, арчлалтын компани /АЗЗА/ ХХК хийж гүйцэтгэхээр ажлаа эхэлжээ. Гэхдээ энэ удаа авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг гүйцэтгэж байна.
2019 оноос Зүүнбаян-Таван толгойн төмөр замын
бүтээн байгуулалтын дэр бетоныг жин тонн даац хэтрүүлэн 90 тоннын хүнд даацын тээврийн хэрэгслээр
зөөвөрлөснөөс үүдэж 13 км-т бүрэн, 11,6 км-т хагас эвдрэлтэй буюу нийт замын 60
хувь нь эвдрээд байсан юм.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    