Шүүгчид Туркт суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-06 13:13:17

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу энэ сарын 2-9-ны өдрүүдэд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаас бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг БНТУ-ын Анкара хотод сургалтад сурч байна.

Тэд БНТУ-ын Хууль зүйн академи, Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Шүүх, прокурорын дээд зөвлөл, Анкара хот баруун тойргийн шүүх зэрэг байгууллагуудаар зочлохын зэрэгцээ БНТУ-ын хууль зүйн тогтолцоо, Туркийн эрхзүйн түүхэн хөгжлийн хүрээн дэх шүүхийн ёсзүй, Шүүхийн хараат бус, бие даасан байдал ба ёсзүй зэрэг сэдэвт сургалт хийж байгаа юм. Тус сургалтыг БНТУ-ын хууль, эрхзүй, ёсзүйгээр өндөр мэргэшсэн доктор, профессор цолтой сургагч багш нар удирдаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд