ӨВӨРХАНГАЙ: Хойчийн буянд зориулж долоон мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-04 16:07:59

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд мод тарих ажил 5 дугаар сарын 12-ноос 6 дугаар сарын 25 хүртэл үргэлжилсэн байна. “Өрх бүр хашаандаа мод тарья” уриан дор зохион байгуулсан тус аянд 300 байгууллага, аж ахуйн нэгж, 6850 орчим иргэн оролцон 186 мянган мод, бут тарьжээ.


Одоогоор сумдад цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтол, элэгдлийг бууруулах зорилгоор ойн зурвас байгуулах ажил хийж байна. Энэ жилийн мод тарилтын онцлог нь Арвайхээр суманд 23 га талбай бүхий “Баян намсрай” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, иргэд нас барагсдынхаа хойчийн буянд зориулан мод бутыг тарьсан явдал юм. Ганданпунцоглин хийдээс зөвлөсний дагуу тус цэцэрлэгт хүрээлэнд нэг хүн гурваас дээш мод тарьсан бөгөөд одоогоор долоон мянга орчим мод ургаж байна.


Үүнэс гадна байгууллага, анги, хамт олон төгсөлт, уулзалтынхаа баяраар мод тарьж, дурсамж бүтээн сайн үйлсийг дэлгэрүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ