АРХАНГАЙ: Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн нийт авлагын 36.1 хувь нь хугацаа хэтэрсэн зээлийн авлага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-05 09:04:21

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Аудитын газраас аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 онд санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитад 118 байгууллагыг нэгтгэсэн. Үүний дотор 19 төсвийн төвлөрүүлэн захирагч /сумын Засаг дарга/ нарын санхүүгийн тайланд аудит хийсэн байна.


Аудитаар Сум хөгжүүлэх сангийн зээлийн авлага 6,594.8 сая төгрөг болж өмнөх оноос 629.9 сая төгрөгөөр өссөн нь өмнөх жилүүдэд 19 сумын СХС-аас олгосон зээлийн үлдэгдэл тайлант онд 1,735.7 сая төгрөг болж буурчээ.


Сум хөгжүүлэх сангийн журам өөрчлөгдөн Хоршоо хөгжүүлэх сан болгох шийдвэртэй холбоотойгоор 94 иргэн, хуулийн этгээдэд 2,365.6 сая төгрөгийн зээлийг олгосон байна. 


Нийт авлагын 60.9 хувь буюу 4,012.3 сая төгрөг нь хугацаандаа төлөгдөж байгаа хэвийн байна.


Харин 13.6 хувь буюу 898.1 сая төгрөг эргэн төлөх хуваариас 90 хүртэл хоног хэтэрсэн, 25.5 хувь буюу 1,684.4 сая төгрөг нь 90-ээс дээш хоногоор хэтэрсэн байна.


Өөрөөр хэлбэл нийт авлагын 36.1 хувь нь хугацаа хэтэрсэн зээлийн авлага байгаа бөгөөд төлүүлэх талаар сумын Засаг дарга нарын зүгээс хугацаатай мэдэгдэл хүргүүлэн, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэн ажиллаж байгаа хэдий ч 5-10 жилийн насжилттай авлагын дүн буурахгүй байна.


Авлагын насжилт нэмэгдэхийн хэрээр найдваргүй болох, сангийн хөрөнгийн эх үүсвэр дутагдах эрсдэл үүсэж байна гэдгийг Аймгийн Аудитын газраас гаргасан байна.


Аудитаас Төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн тайлангийн аудитаар 19 сумын Сум хөгжүүлэх сангийн 5-аас дээш жил насжилттай хугацаа хэтэрсэн, чанаргүй нийт 2,582.5 сая төгрөгийн зээлийн авлагын үлдэгдлийг барагдуулах талаар арга хэмжээ авч ажиллах, мөн сумдын орлого нэр төрлөөрөө жигд ханган биелэгдээгүйд орлогыг нэр төрлөөр жигд ханган биелүүлж, бодит тоо мэдээнд тулгуурлан орлогын төлөвлөлтийг хийх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах хугацаатай албан шаардлагыг сумдын Засаг дарга нарт хүргүүлжээ.

Холбоотой мэдээ