ДОРНОГОВЬ: Бороотой Сайншандыг зураглахуй
ФОТО МЭДЭЭ
Сайншанд /МОНЦАМЭ/. Зуны дунд гарсан ч говьд бороо хур оролгүй халуун салхитай гантай байлаа. Харин энэ оны долоодугаар сарын 3-нд Сайншанд орчмоор түр зуурын усархаг бороо орсон нь говийн иргэдийн сэтгэлийг баясгаж, ган тайлагдах шиг боллоо.
Говьд жаахан л бороо ороход хүүхэд залуус гадаа гарч тэнгэр хангайдаа баярлаж, хоорондоо усаар тоглож цагийг зугаатай өнгөрүүлдэг.