ДОРНОГОВЬ: “Алтгана -2023” баруун бүсийн баяр наадам

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2023-07-12 12:10:48

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Дундговь аймгийн Өндөршил сумын хамтарсан “Алтгана -2023”  баруун бүсийн баяр наадам  энэ оны долоодугаар сарын 08-09-нд боллоо.  



Дээрх сумд хуучнаар Түшээт хан аймгийн Ачит гүний хошуунд харьяалагдаж байсан бөгөөд эдүгээ газар нутгаараа хаяа залган оршдог. 



Хөрш зэргэлдээ сумдын хамтын ажиллагааг өргөжүүлэн сурталчлах, уламжлалт ёс заншлаа дээдлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулсан наадамд наадамчин олон дуу хууртай, инээд наргиантай сайхан өнгөрүүлжээ.