Европын өмнөд хэсэгт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН. /ВВС/. Европын өмнөд хэсэгт хэт халж, ойрын өдрүүдэд агаарын температур түүхэн дээд
үзүүлэлтэд хүрч болзошгүй байна.
Испани, Франц, Грек, Хорват, Туркийн зарим нутагт агаарын
температур Цельсийн 40 хэм давах
төлөвтэй байна.
Италид агаарын температур 48.8С хэмд хүрч болзошгүй байгаа
тул Ром, Болонья, Флоренс зэрэг 10 хотод аюулын улаан түгшүүр зарлажээ.
Испанид хэдэн өдрийн турш 45 хэм хүртэл халж, шөнөдөө ихэнх нутгаар 25 хэмээс буугаагүй байна. Испани улсын Андалуз
бүс нутгийн эрх баригчид наранд цохиулсан
хүмүүст утсаар зөвлөмж өгөх үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд зургаадугаар сарын эхнээс хойш нийт 54 000 дуудлага хүлээн авчээ.
Мөн мягмар гарагт Испанийн Экстремадура мужид хөрсөн дээр 60 хэм хүрч халсныг Европын Холбооны Коперникийн төвийн хиймэл дагуулаас авсан зургаар тогтоосон байна.
Их Британийн үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, баасан гарагт агаарын температур дээд цэгтээ хүрнэ. “BBC Weather” цаг агаарын нэвтрүүлгээр мэдээлснээр, Европын өмнөд хэсгийн бүс нутагт 40-45 хэм хүртэл халах төлөвтэй байна.