Английн иргэнийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг баривчлан шалгаж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-14 12:44:30

ЦЕГ-ын ХМТ-өөс өнөөдөр Англи улсын иргэнийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг   баривчлан шалгаж эхэлсэн мэдээлэл өглөө.

Англи улсын иргэн 53 настай Стив Нэш нас барсан байдалтай олдсон тухай дуудлага есдүгээр сарын 1-ний 02.40 цагт цагдаагийн байгууллагад ирснээр тус аймгийн Цагдаагийн хэлтэс болон  ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарган ажиллуулж уг хэргийг үйлдсэн байж болох Г гэгч этгээдийг баривчилжээ. Талийгаачаас алдсан эд зүйлийг хулгайлж нуусан байсныг ч хурааж авсан байна. Архангай аймгийн харьяат иргэн Г нь 31 настай, 2016 онд тэнсэн авч байсан, энэ хугацаандаа английн иргэний аминд хүрч хөнөөснийхөө дараа биед нь байсан  бичиг баримт, онгоцны тийзийг нь устгах гэж нуужээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэргийн талаар тодотгохдоо шүүхийн задлан шинжилгээний анхны дүгнэлтээр англи улсын иргэн  Стив Нэш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Стивен Нэш нь 53 настай, парапланы туршлагатай нисэгч юм. Тэр өнгөрсөн сард Монгол Улсын Хангай нурууны оргилд гарахаар найзын хамт ирж  наймдугаар сарын 31-нд Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт дээрэмдүүлэн, цээжиндээ хурц үзүүртэй юмаар хатгуулж, бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон юм. Уг хэргийг нарийвчлан шалгаад эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ