ОРХОН: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж буй орон сууцны хороолол ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-17 17:20:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Уртын гол багт барьж буй 260  айлын орон сууцны  эхний 77 байр ашиглалтад орлоо. Тус байрны нэг м.кв талбайн үнэ 1,952,798 төгрөг юм.


Нийт 260 айлын орон сууцны нэг өрөө байрыг Дэлхийн шатрын аварга Б.Мөнгөнзулд, хоёр өрөө нэг байрыг Монгол Улсын начин Ө.Батзулд олгохоор шийдвэрлэсэн. Мөн 70 айлын орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан айл өрхийг түр амьдруулах, хоёр байрыг техникийн өрөөний зориулалтаар ашиглана.


Үлдсэн 186 байрыг иргэдэд борлуулах бөгөөд энэ удаа 77 байр ашиглалтад ороход бэлэн болжээ. Орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг “SMART ERDENET аппликейшнээр бүртгэх гэнэ.


Орхон аймаг өнгөрсөн оноос “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж гэр хороололд орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон сууц барьж байгаагийн нэг нь дээрх 260 айлын орон сууц юм. 

Холбоотой мэдээ