ТӨВ: Зуунмод хотод 3х3 сагсан бөмбөгийн талбайг нэгээр нэмэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-19 15:51:39

Зуунмод /МОНЦАМЭ/. Зуунмод хотын А бүсэд буюу 9, 10 дугаар байрны урд чийрэгжүүлэлтийн болон хүүхдийн тоглоомын талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулав.

 

Ингэснээр Зуунмод хот өнөөдрийн байдлаар стандарт 3х3 сагсан бөмбөгийн 2 талбайтай болж байна.


Нөгөө стандарт талбай нь ХААН банкны дэмжлэгтэйгээр 101 дүгээр байрны хойно 2020 онд ашиглалтад орж байв.

 

Тус тоглоомын талбайг аймгийн Засаг даргын захирамжаар автомашины гараашууд, зөвшөөрөлгүй барьсан агуулах савуудыг буулгаж, нийт 0.4 га газарт байгуулжээ.



Зуунмод хотод нийт 44 тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай байдаг. 
Холбоотой мэдээ