ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-26 11:41:05

ВАШИНГТОН. /DW/. Олон улсын валютын сан (ОУВС) мягмар гарагт нийтэлсэн шинэ тайландаа 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө 2.8 хувиас 3 хувьд хүргэж ахиуллаа. 


ОУВС-ийн шинжээчид урьдчилсан таамгаа бага зэрэг өсгөснөө эхний улиралд үйлчилгээний салбар, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байсантай холбон тайлбарласан байна. Мөн банкны салбар дахь инфляцын дарамт багасаж байна гэж мэдэгджээ.


Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засагт эрсдэл байсаар байгаа тул дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт 2024 онд 3 орчим хувийн түвшинд өөрчлөгдөхгүй хэвээр байх төлөвтэй байгааг уг тайланд дурдсан байна. 


2021 онд 6.3 хувь, өнгөрсөн онд 3.5 хувьтай байсан өсөлттэй харьцуулахад 2023, 2024 оны үзүүлэлтүүд сул хэвээр байх аж.


"Хэдийгээр дэлхийн эдийн засгийн энэ оны төсөөлөл дөрөвдүгээр сарын таамаглалаас бага зэрэг өссөн хэдий ч түүхэн стандарттай харьцуулахад сул хэвээр байна" гэж ОУВС-гийн цахим хуудсанд бичжээ.

Холбоотой мэдээ