Магистраль шугамын засварын дараа орчны тохижилтод стандартыг хангуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-07-28 10:53:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр хийж байгаа болон засаж буй магистраль шугамд хяналт тавин ажиллаж байна гэж Хотын стандарт, хяналтын газраас мэдээллээ.


Тухайлбал, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 4.8 км урттай зургаан магистраль шугамыг өргөтгөн туннел болгон шинэчлэх ажил 85 хувьтай, тохижилтын ажил эхлээд буй. Тус магистраль шугамын байгууламжийг булсан хэсгийн дээр зөвхөн явган зам, дугуйн зам хийх бөгөөд тохижилтыг явган замын стандартын дагуу хийх аж.


Мөн гүйцэтгэгч байгууллагуудад улсын байцаагчийн зөвлөмж өгсөн бөгөөд албан мэдэгдэл хүргүүлэхээр төлөвлөжээ.





Холбоотой мэдээ