Төрийн залуу алба хаагчдаа аймгийн дарга дэмжихээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ"Сэлэнгэ сайхан нутаг" ТББ-аас аймгийнхаа 17 сум, 5 тосгоны төрийн албанд ажиллаж байгаа төрийн залуу албан хаагч залуусынхаа дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын ур чадварыг нь сорих, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх зорилготойгоор спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулжээ.
Мандал сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан уг тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, теннис, шатар гэсэн төрлүүдээр бүсийн хэмжээнд зохион байгуулагджээ. Олон агуулга, зорилгыг нэгтгэсэн энэхүү тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байранд Хараагийн бүсийн Мандал сум, дэд байранд Хараагийн бүсийн Баянгол сум, гутгаар байранд Ерөөгийн бүсийн төрийн албан хаагч залуус маань тодорлоо. Энэхүү тэмцээнийг аймгийн Засаг дарга Ш.Оргил дэмжиж цаашид аймгийн Засаг даргын ивээл доор уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
Дараагийн тэмцээн 2017 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төвийн бүс болох Бэлчирийн бүсээс зохион байгуулахаар тогтлоо.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг