“Эбола”-гаар нас барсан ганцхан тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭЖЕНЕВ. /TASS/. Есдүгээр сарын 28-наас хойш Баруун Африкт “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний /ЭВҮӨ/ халдвараар нас барсан ганцхан тохиолдол бүртгэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ даваа гарагт нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.
“Эбола” вирусийн халдвар аван нас барсан тохиолдол Гвинейд бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, долоо хоногийн хугацаанд уг вирусийн халдвар авсан тохиолдол нэмж илрээгүй ажээ.
Баруун Африкт “Эбола”-гийн халдвар тархсанаас хойш 28417 хүн уг аюултай вирусийн халдвар авснаас 11297 нь нас баржээ.
ЭВҮӨ-ий халдварын тархалтыг энэ оны эцэс гэхэд зогсоож магадгүй гэж ДЭМБ-ын ерөнхий захирлын “Эбола” вирустэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Брюс Эйлвард урьд нь мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Сэтгэгдлүүд