“Луна-25” станцыг 50 жилийн дараа Сар руу илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА. /Ria Novosti/. Дэлхийн байгалийн дагуул руу 50 орчим жилийн дараа ОХУ "Луна-25" сарны станцыг илгээх гэж байна хэмээн “Ria Novosti” агентлаг мэдээлжээ.
Энэхүү автомат
станцыг наймдугаар сарын 11-ний Москвагийн цагаар 2:10.57 цагт “Союз-2.1б” пуужингаар “Восточный”
сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөжээ.
Өмнөх "Луна-24" станцыг 1976 онд дэлхийн дагуул руу илгээсэн бөгөөд түүний буцах төхөөрөмж нь 170 грамм Сарны хөрсийг манай гарагт авчирч байсан аж.
"Луна-25" станц нь буцах төхөөрөмжгүй. Энэ станц нь Сарны өмнөд туйлд газардах түүхэн дэх анхны станц болох бөгөөд Саран дээр зөөлөн буух технологийг хөгжүүлэх, Сарны дотоод бүтэц болон нөөц баялагийг судлах, түүний дотор усны хайгуул хийх зорилготой юм.
Пуужин хөөрсний
дараа, уг пуужингийн хамгийн
сүүлчийн шат салж
автомат станцыг Сар руу илгээх нислэгийн
траекторт оруулна. Нислэг
ойролцоогоор 4.5 хоног үргэлжилж, дараа нь уг станц Сар орчмын тойрог замд орох юм. Улмаар Өмнөд туйлын
ойролцоо газардахын тулд хэдэн өдрийн турш траекторио өөрчлөх ёстой аж.
"Луна-25" станцын судалгааны ажил нэг жил үргэлжилнэ гэж төлөвлөж байна.