Даншиг наадмын зураглалыг “Google street view”-д оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үүх түүх, өв соёл, шашны зан үйл, уламжлал, өвөрмөц онцлогийг дэлхий нийтэд сурталчилж буй Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын зураглалыг “Google street view”-д оруулна.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх зураг авч байна. “Google street view"-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулахаас гадна хотын эргэн тойронд өрнөж буй соёлын үйл ажиллагааны зураглалыг авах юм.