Бөхчүүд үндэсний болон Өвөрмонгол, Буриадын барилдааныг сонгон барилдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-05 20:56:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-д үндэсний бөхийн 256, Өвөрмонгол, Буриадын 64 хүчит бөх зодоглож байна.


Хүчит бөхчүүд дээрх гурван төрлийн барилдаанд сугалаагаар барилдав. Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх, буриад, өвөр монгол бөхийн барилдаанд сонгон оролцлоо. Харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдаж байгаа. Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулж байна.


Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй бөхийн барилдаан нь бай шагналын хувьд бусад наадмаас өндөр бөгөөд Даншигийн цол олгох юм. Энэхүү цолыг түүх, уламжлалаа сэргээн 2015 оноос олгож эхэлжээ. 



Холбоотой мэдээ