Очирваань бурхны дүрийг залж, тахилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-06 13:37:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадам Хүй долоо худагт хоёр дахь өдрөө үргэлжилж, Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл Очирваань бурхны дүрийг залж, тахилаа.


Энэ шvтээнийг Монгол орныг даасан их Ядам бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадраан дааж явдаг гэж бурхны шашинд үздэг байна.



Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн бэлгэдэл Богд Очирваань бурхныг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зүүн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дүрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойронд нь цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл билээ. 

Холбоотой мэдээ