“Эрдэнэс Тавантолгой“ ХК 15 сая тонн нүүрс борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-08 11:02:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын наймны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт болохыг тус компани мэдээллээ.


Өнгөрсөн онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Тодруулбал бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж байгаа аж.


“Эрдэнэс Тавантолгой“ ХК улс болон орон нутгийн төсөвт энэ оны эхний 8 сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.



Холбоотой мэдээ