ИТХ-ын хуралдааныг 29-нд хуралдуулахаар товлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-15 10:29:12

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит тавдугаар хуралдаан есдүгээр сарын 13-нд болов.

Хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажил, малын гоц халдварт өвчний талаарх мэдээлэл болон шинээр баригдсан болон баригдаж буй орон сууцны чанар, стандарт зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Мөн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг энэ сарын 29-нд зохион байгуулахаар товлосон бөгөөд хуралдаанаар 2016 оны төсвийн тодотгол, аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах аж.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ