Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-13 09:58:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар маргаашийн 20.00 цаг хүртэл солигдмол үүлтэй, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар маргаашийн 20.00 цаг хүртэл бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх аж. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27, Их нуурудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.


Улаанбаатар орчмоор үүлших ч бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, 26-28 градус дулаан байна.


Багануур орчмоор үүлшиж, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, 24-26 градус дулаан байх нь.


Тэрэлж орчмоор үүлшиж, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, 23-25 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ