Умард Солонгосын түүхэн дэх хамгийн хөнөөлт үер болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-15 12:22:33

ШИНЭ ДЕЛИ. /prensa latina/. “Лайонрок” хэмээх хар салхи энэ сарын эхээр Умард Солонгосыг дайран өнгөрсний дараа тус улсын түүхэн дэх хамгийн их хор хөнөөл дагуулсан үер болжээ.

Үерийн улмаас хэдэн зуун хүн амь үрэгдэж, олон зуун хүн сураггүй алга болоод байна гэж тус улсын “KCBS” олон нийтийн радио мэдээлжээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, Умард Солонгосын Хойд Хамгён муж үерт хамгийн ихээр хохирсон бөгөөд 68 900 орчим хүмүүс орон гэргүй болж, 11 600 барилга байшин сүйдсэн байна.

Түүнчлэн 180 гаруй замын уулзвар, 60 орчим гүүр үерийн улмаас эвдэрч сүйджээ. Энэ удаагийн үер нь 1945 онд хойш тус улсын түүхэнд гарсан хамгийн ихээр хөнөөл дагуулсан байгалийн гамшиг боллоо гэж “KCBS” мэдээлжээ.  

“Лайонрок” хар салхи 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 2-ны хооронд Умард Солонгосын Рянган болон Хойд Хамгён мужуудыг дайран гарсан юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ