"Aqua garden", "S’Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг албадан буулгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Aqua garden” хотхон, S’Outlet, “Шунхлай” ШТС-ын барилгыг албадан буулгах захирамж гаргаснаа танилцууллаа.
Тэрбээр, тус барилгуудыг Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурваст барьж, Туул голын эрэг дагуух далан болон үерийн голдрилд саад учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар байгааг дурдаад, албадан буулгахад гаргасан зардлыг "Эм энд Жи констракшн" ХХК-иар нөхөн төлүүлэх, захиалагчдын хохирлыг барагдуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.
Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын
тусгай хамгаалалтад авах талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот
байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга ярихдаа, -“Aqua garden” төсөл нь 2.9 га газрын 1.1 га барилгажих
талбайтай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээг өөрчилснийг үндэслэн архитектур
төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж хүчингүй болгоно хэмээв.
Нийслэлийн
Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “2.9 га газраас 7844 ам
метр газрыг хасаж, кадастрын зураг,
газрын гэрчилгээг өөрчилж, мэдээллийн
санд оруулна. Энэ дагуу газар
чөлөөлөх арга хэмжээг авна” гэжээ.