Ерөнхий сайд СӨХ-ны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-21 07:28:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 19 дэх уулзалтаа өнөөдөр Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй хийж байна. 


Тэрбээр уламжлал ёсоор энэ үеэр Засгийн газаас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, нийслэлд тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож байна. 


"Кинг таур" хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-үүд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Ерөнхий сайд СӨХ-үүдийг сонсож байгаад баяртай байна гэв.


Мөн "Хангарьд" СӨХ-ны дарга н.Жаргал: Яармагийн Арцатын аманд улсын сургууль цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна хэмээн саналаа хэллээ. 


Холбоотой мэдээ