Чех улстай хөдөө аж ахуйн салбарт хамтрах саналыг илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-15 16:55:13

МҮХАҮТ-аас зохион байгуулсан Монгол, Чехийн бизнес  форумд хоёр талын 90 гаруй бизнес эрхлэгч оролцож хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 Манай улс БНЧУ-д ноос, ноолуур, сүлжмэл хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд цаашид  хөдөө аж ахуйн салбар болон аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад Чехийн талаас байгальд ээлтэй тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид онцолсон.   Харин Чехийн талаас Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа уламжлав. Энэ үеэр хоёр улсын Худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Дашрамд дурдахад Чехийн Засгийн газрын тусламжийн хүрээнд Монголд 50 гаруй сая еврогийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ