Усанд боогдсон 11 иргэний аюулгүй байдлыг хангажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-27 12:06:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 8 дугаар сарын 25-ны өдрийн 13:00- 20:00 цаг хүртэл орсон борооны улмаас гудамж болон айл өрхийн хашаа байшин усанд автжээ.


Энэ үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, усанд боогдсон 11 иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй байдлыг хангаж, 3 айлын байшингийн усыг соруулж, шороон далан босгосон байна.

Холбоотой мэдээ