Улаанбаатарт 13-15 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-09-16 07:25:37

Нутгийн төв хэсгээр  үүлэрхэг. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх хэсэг, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн  өмнөөс  секундэд 6-11 метр, төв, говийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 23-28 градус, говийн бүсийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ