Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-30 09:38:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас үерийн эрсдэлтэй бүсээс одоогоор 99 айлыг нүүлгэн шилжүүлээд байна.


Үлдсэн 3000 орчим айл өрхийг долоон дүүргийн 29 байршлын 427 га газарт нүүлгэн шилжүүлэхээр газрын байршил, нөөцийг тодорхойлж, дүүрэг, нийслэлийн ИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлуулжээ.


Мөн Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэлтэй бүсийг тусгай хэрэгцээнд авах ажил үргэлжилж байна. Сэлбэ, Дунд гол дагуу 50.6 км урттай, онцгой болон энгийн хамгаалалтын бүс дэх 1850 га талбай байгаа. Үүнээс онцгой хамгаалалтын бүс дэх 534 га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, НИТХ-д өргөн барихад бэлэн болжээ. Таван дүүргийн хэмжээнд Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсэд 1887 нэгж талбар өртөөд байгаа аж. 


Холбоотой мэдээ