Хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдлээ.
Авто замын засвар арчлалтыг хувийн 10, төрийн өмчийн 20
компани хариуцдаг. Энэ онд
улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, арчлалтад 39.6 тэрбум
төгрөг тавигдсан нь нэг
компанид нэг тэрбум орчим
төгрөг ногдож байгаа юм.
Авто замын чанар, даац хэтэрснээс үүдэж эвдэрсэн Дундговийн авто замын талаар иргэдээс
гомдол, санал ихээр ирдэг бөгөөд 700
сая төгрөг төсөвлөж, автозамын
засвар арчлалтын явц, үр дүнг, хяналт, шалгалт тогтмол хийж байна. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар
2024 онд их засвар хийхээр төлөвлөөд байгаа аж.