Пап Францис оролцсон талархал магтаалын мөргөл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-03 17:41:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. 


Тус айлчлалын хүрээнд өнөөдөр Пап Францис оролцсон талархал магтаалын мөргөл “Мөсөн өргөө” цогцолборт боллоо. Уг мөргөлд Пап Францисаас гадна католик шашны хамба, санваартан, гэлэнмаа нар болон сүсэгтнүүд оролцов. Тодруулбал, монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан зэрэг орноос ирсэн нийт 3000 гаруй мөргөлчид оролцсон байна. 


Манай улсын хувьд нийт 1500 орчим католик шашинтай иргэдтэй. Түүнчлэн нийт 9 сүм үйл ажиллагаа явуулдгаас зургаа нь Улаанбаатар хотод, гурав нь Эрдэнэт, Дархан, Арвайхээр хотод байдаг аж. Монгол дахь католик шашны гол сүм бол Гэгээн Петр, Паулын цогчин дуган юм. Гэгээн Ширээт Улсын төлөөлөгч, кардинал Крешенцио Сепе хүрэлцэн ирж, адисласнаар Монгол Улс дахь католик шашны албан ёсны төв сүм (катедрал) болсон. Уг катедралд мөнхүү монгол дахь католик шашинтай иргэд мөргөл үйлддэг.


Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өчигдөр тус сүмд сүсэгтэн олонтой уулзалт хийсэн юм.
























Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ