Төв аймгийн залуус санал санаачилгаа ажил хэрэг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-16 14:43:02

Төв аймгийн “Төв аймгийн залуус” группийн залуус хамтарч "ТӨВ АЙМГИЙН ХӨГЖИЛ-ЗАЛУУСЫН ОРОЛЦОО" сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэллээ. Цахим хэлэлцүүлэг энэ сарын 10 хоногийн хугацаанд явагдана.

Хэлэлцүүлгээр Орон нутгийн хөгжил дэвшилд залуусын саналыг тусгах тэдний оролцоог нэмэгдүүлэх болон нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, Төв аймагтай холбоотой анхаарах, шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг салбар тус бүрээр авч үзэн санаачлага гаргах юм байна.

Түүнчлэн “хэлэлцүүлэгээс гарсан үр дүн санал, санаачилгуудыг зүгээр уншаад орхихгүй! "Төв аймгийн залуус" ТББ-ын албан тоот бичгээр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон нутгийн удирдлагуудад (төрийн байгууллага) хүргэх мөн иргэнийн ниймийн байгууллагуудтай хамтрах, зарим аж ахуй нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагын хүрээнд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллана” хэмээн “Төв аймгийн залуус” ТББ-ын тэргүүн н.Жигмэддорж хэллээ. Мөн Төв аймгийн залуус санал санаачилгаа өөрсдийн хүчин чармайлтаар ажил хэрэг болгоно хэмээн онцолж байв.

Цаашид цахим хэлэлцүүлгийг явуулахад сэдэв тус бүрийг хариуцан ажиллах, чиглүүлэх сайн дурын форумын модераторуудын оролцоо туслалцаа зайлшгүй хэрэгтэй байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ