Үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгааг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-11 15:35:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХААБ-ын дэмжлэгээр ХХААХҮЯ, Үндэсний Статистикийн Хороо хамтран “Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” төслийг 2023-2024 оны хооронд хэрэгжүүлж байгаа.


Төслийн хүрээнд “Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа”-г зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ судалгааны бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Статистикийн хэлтэс, газрын хөдөө аж ахуйн статистик хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгууллаа.


“Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршилт судалгаа”-г энэ сарын 18-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд улс, орон даяар зохион байгуулна. Энэ суурь судалгааны дүнд үндэслэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцоолол, аргачлалыг сайжруулах зөвлөмж боловсруулах аж.

 

Холбоотой мэдээ