Маргааш усан тахил өргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-09-17 10:39:35

Богд хааны ордон музей, Усны үндэсний хороо, Туул голын сав газар зэрэг байгууллага хамтран маргааш "Чандмань эрдэнийн өргөл” буюу усан тахил өргөх ёслолыг зохион байгуулах юм байна.

Усан тахил өргөх ёс нь бурхан шүтээнд тэдгээрийн эрдэм, дүр төрхийг сэтгэлдээ ургуулан сүжиглэж тахил өргөвөл хилэнц түйтгэр арилж, сэтгэлд номын эрдэм төрөх барцад арилдаг аж. Усан тахилыг эрт үеэс дээдэс мэргэдүүд эрхэмлэн өргөж иржээ. 

Наран ургах үеэр туул голын тунгалаг урсгалаас Зайсангийн гүүрийн баруун доод хэсгээс дээжлэн авч, эгнэж зогссон 1600-1800 хүмүүс гараас гарт хүндэтгэлтэйгээр дамжуулсаар Богд хааны ордон музейд тахил өргөх усыг хүргэх гэнэ.

Уг тахил  нь усны зөв зохистой хэрэглээг бий болгоход хувь нэмэр болно хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ