БУЛГАН: Дугуйт цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд Төв аймгийн баг тамирчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-19 14:42:13

Булган /МОНЦАМЭ/. "Дугуйт цана-2023" улсын аварга шалгаруулах тэмцээнийг Булган аймгийн Булган суманд 9 дүгээр сарын 16-18-ны өдөр зохион байгуулж, нийт 12 багийн 126 тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.


Тус тэмцээнийг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн санаачилгаар Монголын цанын холбоо болон аймгийн БТСГ хамтран зохион байгууллаа.


Тэмцээний нийлбэр дүнгээр: 

I байр- 59 оноогоор Төв аймгийн баг тамирчид,

II байр 77 оноогоор Орхон аймгийн баг тамирчид,

IIІ байр 101 оноогоор Булган аймгийн баг тамирчид тус тус шалгарсан байна.

 

Дугуйт цанын Европын аварга шалгаруулах тэмцээнийг анх 1988 онд Нидерланд улсад зохион байгуулж байв.


1992 онд Дэлхийн цанын холбооны нэг хэсэг болсноор дугуйт цанын хөгжил эхэлсэн. Анхны албан ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1993 онд Гааг хотноо зохион байгуулж байжээ.       

Түүнээс ч өмнө 1976 онд Жастино Дел Веккио өөрөө нисэхийн салбарын төлөөлөгчидтэй хамтран бүтээсэн дугуйт цанын ачаар Монза тойрогт 240,5 км замыг 24 цагийн дотор туулж дээд амжилт тогтоож байжээ.   











Холбоотой мэдээ