Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-19 10:20:31

Улаанбаатар хотын зуслангийн бүс рүү буюу ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг зогсоох болсон талаар Нийтийн тээврийн газраас мэдээлэв.

Зуны улиралд буюу энэ оны зургадугаар сараас зуслан руу зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан Нийтийн тээврийн газраас дээрх чиглэлд автобус явуулах болсон юм. Одооноос хүйтний улирал эхэлж зуслан чиглэлийн зорчих урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлийн үйлчилгээг зогсоох болжээ. 

Харин ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх аж.

М.Бумсүрэн

Холбоотой мэдээ