Сүхбаатар аймгийн тамирчин Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-19 10:22:33

2016 оны 9 сарын 5-наас 11-ний хооронд Итали улсын Андрей хотноо зохион байгуулагдсан Таеквандогийн өсвөрийн үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар аймгийн 2-р БДС-ийн 11-р ангийн сурагч, Эхлэл клубын тамирчин Лутбаярын Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ.

Тэрээр Канад, Итали улсын тамирчдыг хожиж, Япон улсын тамирчинд хожигдол хүлээснээр хүрэл медалийн болзол хангажээ.

Л.Тэмүүлэн нь таеквандогийн спортоор 2012 оноос хичээллэж эхэлсэн, таеквандогийн УАШ тэмцээний 1 алт, 2 хүрэл, 2 хүрэл медальтай. Зүүн бүсийн АШ тэмцээний 3 алт, аймгийн АШ тэмцээний 5 алтан медальтай.

Тус тэмцээнд Монгол Улсаас 5 тамирчин оролцсоны 3 нь Сүхбаатар аймгийн тамирчид байсан юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ