Хятадын “Sunac” компани Нью-Йоркийн шүүхэд хүсэлт гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Хятадын үл хөдлөх хөрөнгийн “Sunac China Holdings” компани мягмар гарагт АНУ-ын Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгчдээс хамгаалуулах хүсэлтээ Нью-Йоркийн шүүхэд гаргасан байна.
Тус компани хуулийн дагуу хамгаалалт хүссэн бөгөөд энэ нь өрийн бүтцийн өөрчлөлт дээр ажиллаж байх хугацаанд нь гадаадын компаниудыг шүүхэд өгөх эсвэл АНУ дахь хөрөнгийг нь барьцаалахаар оролдож буй зээлдүүлэгчдээс хамгаална гэсэн үг юм.
“Sunac
China Holdings”-ийн
зээлдүүлэгчид даваа гарагт оффшор бүс дэх есөн тэрбум ам.долларын өрийн бүтцийн
өөрчлөлтийн төлөвлөгөөг баталсан нь Хятадын томоохон үл хөдлөх хөрөнгийн компанид анх удаа ийм өрийн
шинэчлэлийг зөвшөөрсөн явдал болжээ.
“Sunac” бол 2021 онд үл хөдлөх хөрөнгийн салбар хөрвөх чадварын
хямралд нэрвэгдсэнээс хойш оффшор бүс дэх өрөө төлөх чадамжгүй болсон Хятадын үл хөдлөх хөрөнгийн
компаниудын нэг юм.