МУГТ Д.Отгонжаргал ДАШТ-ий хошой мөнгөн медальтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-21 01:09:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Белград-2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд манай улаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгонжаргал өрсөлдсөн юм.


Тэрбээр өчигдөр Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпын хүрэл, Дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан билээ.


Харин манай тамирчин алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдсан ч, МУГТ Д.Отгонжаргал дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай болж, олимпын эрхээ авч чадлаа.

 

"Белград-2023" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн финалын барилдаанууд болж ийнхүү өндөрлөлөө.


Эмэгтэй 50 кг жингийн медальт байрт:

1. Юи Сүсаки /Япон/

2. Долгоржавын Отгонжаргал /Монгол/

3. Сара Хилдебрандт /АНУ/

3. Фен Зики /БНХАУ

 

Холбоотой мэдээ