Азийн наадмын нээлтийн ёслол Ханжөү хотноо болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ХАНЖӨҮ. /Xinhua/.
Ханжөүгийн Азийн наадмын
нээлтийн ёслол үргэлжилж байна. Энэхүү ёслолын хөтөлбөр нь тамирчдын жагсаал, гал асаах ёслол зэрэг 15 хэсгээс бүрдэнэ.
Азийн XIX наадмын нээлтийн өдөр нь
Хятадын нарны 24 улирлын нэг болох намрын тэнцлийн өдөртэй таарч
байгаа бөгөөд ургац хураах, дахин нэгдэхийг бэлгэддэг ажээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин бямба гаргийн
орой зүүн нутгийн Жэжян мужийн нийслэл Ханжөү хотноо болж буй Азийн наадмын
нээлтийн ёслолд оролцож, наадам албан
ёсоор эхэлж буйг зарлалаа.
Үүний дараа Ханжөүгийн
Азийн наадамд улс орон, нутаг дэвсгэрээ төлөөлөн оролцож буй баг тамирчид нээлтийн ёслолд оролцохоор цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ.
Хятад улсын тамирчид зохион байгуулагч орны хувьд хамгийн сүүлд жагсах бол бусад орны тамирчдын хувьд Үндэсний олимпын хорооны нэрсийн цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаж байна.
Баг тус бүрийн өмнө Ханжөү хотын бэлгэдлийн цэцэг болох османтусаас сэдэвлэн урласан хувцсыг өмсөж зурагт хуудас барьсан бүсгүйчүүд тэргүүлэн алхаж, наадамд оролцож буй бүх тамирчдад эв найрамдалтай, аз хийморьтой байхыг хүсэн ерөөлөө.
Азийн Олимпын зөвлөлийн /OCA/ тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Сингх нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Ханжөүгийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос /HAGOC/ тивийн спортын томоохон арга хэмжээг бэлтгэн зохион байгуулахад оруулсан хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэв.
“Та бүхэн Азийн наадамд гайхалтай сайхан бэлтгэжээ. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон нь OCA-гийн түүхэнд урьд өмнө байгаагүй тохиолдол байсан хэдий ч та бүгдийн хичээл зүтгэл, зоримог шийдэмгий байдал нь ирэх 16 хоногт үр өгөөжөө өгч, Азийн наадмыг хамгийн гайхамшигтай бөгөөд амжилттайгаар зохион байгуулсан гэх алдар нэрийг хүртээх болно” гэж Р.Сингх онцлон тэмдэглэжээ.