ТӨВ:“Өсвөрийн аврагч- 2023” хойд бүсийн аваргаар Төв аймгийн баг шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/. "Өсвөрийн аврагч-2023" хойд
бүсийн аймгуудын аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын
22-ны өдөр Төв аймагт боллоо.
Тэмцээнийг гарааны өмнөх, буухиа, илтгэл гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 7 бүлэг оролцлоо.
Энэхүү тэмцээн нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой аж.
Тэргүүн байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн "Хүмүүн" бүлэг эзэлсэн бол Дэд байрт Орхон аймгийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн "Соёмбо" бүлэг, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн “Сэрэмж” бүлэг тус тус шалгарчээ.
Тэмцээнд тэргүүлсэн баг улсын аваргын “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
Энэ сарын 17-ны өдөр Төв аймгийн өсвөрийн аврагч шалгаруулах тэмцээн болсон бөгөөд тэмцээнд Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Зуунмод сумын өсвөрийн аврагч бүлгийн багууд оролцож Хүмүүн цогцолбор сургуулийн баг тэргүүлж байсан билээ.